АЛТАНБУЛАГ СУМАНД БАЙРЛАХ ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ялалтын баярын 79 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон ОХУ-ын Дархан-Уул аймагт дахь Ерөнхий консул, ОХУ-ын БНБУ-ын Хиагтын районы холбогдох албаны хүмүүс иргэдийн төлөөлөл оролцлоо. Монголчууд бид түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэхүү дайны ялалтыг авчрахад Оросын ард түмэнтэй дайны эхний өдрөөс эцсийн мөч хүртэл сэтгэл нэг байж "Хувьсгалт монгол” танкын цуваа, "Монгол ард” нисэх онгоцны эскадриль болон монгол морьд, сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхтэй билээ.