50МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ СЭЛЭНГЭ НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БОЛСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар баг, манайхны ярьж сурснаар “телевизийн антен”-ий хажууд баригдаж эхэлж байгаа 50мвт-ын дулааны цахилгаан станцын ажлын байдлыг үзэж, аймаг орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэн, ажлыг эрчимтэй зогсолтгүйгээр явуулахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс онцгойлон хүслээ. Сэлэнгэ аймгийн хөгжлийн тулгуур болсон томоохон бүтээн байгуулалт болох дулаан цахилгаан станцын суурийн газар шорооны ажил эхэлж, тоног төхөөрөмжүүд эхнээсээ иржээ. Гүйцэтгэгчийн зүгээс хүнд машин механизмын мэргэжлийн жолооч, туслах ажилчдын хэрэгцээ шаардлага байгаа тул орон нутгаас авч ажиллууллах хүсэлттэй байна. Ажлын байртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 80227077 дугаараас тодруулан асуух боломжтой. Орон нутагтаа хийгдэж байгаа бүтээн байгуулалтаа дэмжиж хамтран ажиллацгаая.