МАНДАЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ОРЧИН ҮЕИЙН БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглогдсон яаралтай Түргэн тусламжийн авто машиныг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэн хүлээлгэж өглөө. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 9 дэх авто машиныг шийдвэрлээд байна. Дараагийн ээлжинд #Баянгол суманд иж бүрэн тоноглогдсон авто машиныг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зүтгэдэг эмч нартаа амжилт хүсье.