НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАН МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн төвд Сэлэнгэ аймаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн хамтарсан уулзалт боллоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му тэргүүтэй Хүүхдийн сангийн төлөөлөгчид аймгийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж Сэлэнгэ аймаг-НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 оны хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодотгон ярилцаж, санал солилцлоо.