СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛООД 17 СУМЫН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЛАА

Сэлэнгэ аймаг 17 сумынхаа нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсрууллаа. Энэ нь газрын үнэ цэн, чадавхыг дээшлүүлэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад чиглэсэн цогц  арга хэмжээ бүхий газар зохион байгуулалтын төлөвлөлтийн шийдэл болж буйгаараа ач холбогдолтой.

Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөгөөг  газрын мэргэжлийн байгууллага болох “Вектор мэп” ХХК-аар хийлгэн хүлээн авлаа.Дээрх үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөлтэй хамтран хийж гүйцэтгээд байна.

 Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь дараах үндсэн 6 хэсгээс бүрдэж байна.Үүнд:-Тодруулбал:

-ХАА-н төлөвлөгөө

-Хот, тосгон бусад суурин газрын төлөвлөгөө

-Зам, шугам сүлжээний газрын төлөвлөгөө

-Ойн сан бүхий газрын төлөвлөгөө

-Усны сан бүхий газрын төлөвлөгөө

-Тусгай хэрэгцээний газрын төлөвлөгөө зэрэг хэсэгтэй.