"ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД" ЗӨВЛӨГӨӨН

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд Үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" үйл ажиллагаа боллоо. Тус зөвлөгөөний зорилго Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах, төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад танилцуулахад гол зорилгоо чиглэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай шинээр батлуулсан хуулийн хүрээнд, 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, цаашид авах арга хэмжээ, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдад таниулан сурталчлах, нийтэд мэдээлэл түгээх, нэгдсэн ойлголтод хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг энэ үеэр дурьдаж байв. Дээрх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан сургалт байлаа. Тус үйл ажиллагаанд энэхүү арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ХХҮГ, НДХ, ЭМДХ, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар, мөн ХЦ-ийн 0101, 0243-р анги, Хорих 413, 433-р ангийн эмч, сувилагч нар нийт 450 албан тушаалтнууд оролцож байна.