“СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Сонгуулийн хорооноос “Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6-р сарын 28-нд болохтой холбогдуулан зохион байгуулсан энэхүү сургалтад 17 сум, 6 тосгодын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа удирдан явуулж, чиглүүлэгч багшаар Сонгуулийн ерөнхий хорооны сургалт мэдээллийн төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Г.Пүрэвсүрэн нар ажиллан аймаг, сумын сонгуулийн хорооны бүрэн эрх, хэсгийн хорооны чиг үүрэг, сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм, сонгуулийн хорооны хуралдааны дэг, сонгуулийн сурталчилгаа зэрэг үндсэн 9 агуулга бүхий сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүллээ.