АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО

Аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газраас Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Ажлын байрны өдөрлөг, үзэсгэлэн худалдааг өнөөдөр Партизаны талбайд 11:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр:

-БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ ХХК

-БОРООГОУЛД ХХК

-АЛТАНТАРИА ХХК /Сэлэнгэ салбар/

-СЭЛЭНГЭ АЗЗА ТӨХК зэрэг аж ахуй нэгж, байгууллагуудаас ажлын байрны зарыг иргэдэд нээлттэй зарлаж, уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Хөдөө аж ахуй их сургуулийн харьяа Сэлэнгэ дахь Политехникийн коллеж нь байгууллагын танилцуулга, мэргэжил үйл ажиллагаагаа сурталчиллаа. Мөн Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргалаа.