АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХЭЛТЭС, АГЕНТЛАГИЙН ШУУРХАЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн шуурхай боллоо. Шуурхай хуралдааны хүрээнд агентлагуудын тулгамдсан асуудлыг сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлууд дээр аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас үүрэг чиглэл өглөө. Байгууллагын ажилтан албан хаагчдын хөдөлмөр аюулгүй байдлыг хангах асуудал энэ удаагийн шуурхай дээр онцгой сэдэв болон яригдлаа. Хуралдааны эхэнд ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн ослоор эндсэн алба хаагчдад эмгэнэл илэрхийллээ.

https://www.facebook.com/100068887291190/videos/381826131539857