АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС 24/7 ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон УБЕГ-ын төлөвлөгөө, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу бүртгэл мэдээллийн лавлагааны 24/7 үйлчилгээг нээгээд байна. Тус үйлчилгээгээр иргэний улсын бүртгэлийн 12, хуулийн этгээдийн 4, эд хөрөнгийн 2, нийтдээ 18 төрлийн лавлагаа мэдээллийг авах боломжтой.

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/1517383209181258