СОНГУУЛИЙН ХОРОО, ХЭСГИЙН ХОРООДЫН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, холбогдох журам, зааврын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо, хэсгийн хороодын дарга, гишүүдэд өнөөдөр (2024.05.25) сургалт зохион байгуулж байгаа бөгөөд сургалт Мандал суманд зохион байгуулагдаж байна. Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн О.Амгаланбаатар нар удирдаж, Тамгын газар, Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдэд сургалт, мэдээлэл өгч, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо, Сэлэнгэ аймгийн хэсгийн хороодын дарга, гишүүд оролцож байна.

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/1436638863668760

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/1114790863081533

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/852384190249282

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/469357332415886