ОУХМ Г.ГАНБАЯРЫН НЭРЭМЖИТ ФУТЗАЛНЫ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Монгол Улсын Үндэсний шигшээ баг, Словакийн 1-р Лигийн Комарно ФС багийн тоглогч, Олон улсын хэмжээний мастер Ганболдын Ганбаярын нэрэмжит футзалны нээлттэй тэмцээн аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Хишигбат, Ганбаярыг мэргэжлийн хөлбөмбөгчин болох гарааг тавьсан багш нарын нэг Монголын хөлбөмөгийн холбооны "Хоромхон" клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүх, анхны багш Ц.Ганхуяг болон аав ээж, ах дүүс, фэн клубийн дэмжигчид, ахмад тамирчдын төлөөлөл оролцлоо. Тэмцээн 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд явагдаж аваргуудаа тодруулна. Монголын хөлбөмөгийн спортын түүхэнд тодоор нэрээ бичүүлж, дэлхийд нэрээ дансалсан мэргэжлийн хөлбөмбөгч Г.Ганбаярынхаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

https://www.facebook.com/selenge.zdtg/videos/8241016455926164