МӨНГӨН ХАРАА ЧУУЛГЫН ХӨГЖИМ ТЕХНИКИЙГ ИЖ БҮРНЭЭР НЬ ШИНЭЧИЛЛЭЭ

Мандал сумын Түүхт 100 жилийн ойн босгон дээр Аймгийн төсвийн 350.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал сумын Мөнгөн Хараа дуу бүжгийн чуулгын хөгжим техникийг иж бүрэн шинэчиллээ. 2023 онд Сэлэнгийн Долгио чуулгын техник хэрэгслийг иж бүрэн шинэчилж байсан. Цаашид үе шаттайгаар мэргэжлийн чуулга, соёлын төвүүдийн техникүүдийг шинэчлэх ажил үргэлжилнэ.