НИЙТ ТАРИАЛАЛТ 78,7 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 117,8 мянган га-д үр тариа, үүнээс улаанбуудай 115,3 мянган га-д, бусад үр тариа 2455 га-д (арвай-1119 га, овьёос-1115 га, гурвалжин будаа-221 га) төмс 2165 га, хүнсний ногоо 3433 га, тэжээлийн ургамал 2488 га, тосны ургамал 30,7 мянган га-д тус тус тариалалт хийгээд байна. Нийт 152,2 мянган га-д тариалалт хийснээс үр тарианы тариалалт 85,9 хувь, төмс 77,4 хувь, хүнсний ногоо 67,5 хувь, тэжээлийн ургамал 14,2 хувь, нийт тариалалт 78,7 хувьтай явагдаж байна.