СҮХБААТАР СУМ ДОТОРХ АВТО ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Улсын төсвийн 9.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Сүхбаатар сум доторх 6,3 км замыг шинэчлэх ажил 2024-2026 онд хийгдэнэ. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Жинчингранд” ХХК шалгарч, 2024 оны төсвийн жилд батлагдсан 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Алтан тариа"-н хажуугийн 4 эгнээ замаас “Гэрэлт цогцолбор” хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.