АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС "СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭГ ЕРӨӨ БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэд, сонгогчдыг мэдээллээр хангах үндсэн зорилго бүхий "СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ" арга хэмжээг аймгийн Сонгуулийн хорооноос 6 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгуулсан бол өнөөдөр ЕРӨӨ бүсэд зохион байгуулж байна.