380 ВОЛЬТЫН ЦАХИЛГААНЫ ТООЛУУРЫГ ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛДАГ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны орон нутгийн төсвийн санхүүжилт 72 сая төгрөгөөр электрон, механик 3 фазын тоолуур шалгах төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст хүлээлгэн өглөө. Ийнхүү аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс цахилгааны тоолуур шалгах төхөөрөмжтэй болсноор орон нутгийн хэрэглэгчдэд чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нөхцөл бүрдэж, цахилгаан хэмжлийн лабораторийн техникийн чадавх сайжирч, иргэдийн хэлж заншсанаар 380 вольтын цахилгааны тоолуурыг шалгаж баталгаажуулдаг боллоо.