Гадаргын усны түвшний 5-р сарын 3-р 10 хоногийн тойм мэдээ
Манай орны хамгийн том мөрөн Сэлэнгэ мөрний усны түвшин Зүүнбүрэн сум орчмоор усны түвшин 295 см ОЖД-аас 64 см-ээр их, Сүхбаатар сум орчим усны түвшин 380 см ОЖД-аас 83 см-ээр их.
Сэлэнгэ мөрний хамгийн том цутгал болох Орхон гол Орхон сум орчим усны түвшин 177 см ОЖД-аас 37 см-ээр их, Сүхбаатар сумаар усны түвшин 222 см ОЖД-аас 46 см-ээр их.
Хонгын гол Шарлан голын бэлчирээс Ерөө хэмээн нэрлэгдэнэ. Ерөө гол Ерөө сум орчмоор усны түвшин 282 см ОЖД-аас 6 см-ээр бага, Дулаанхан тосгон орчмоор усны түвшин 249 см ОЖД-аас 1 см-ээр бага.
Хэнтийн салбар уулсаас эх авах Мандал гол, Баян, Сөгнөгөр голтой нийлж, Хараа гол хэмээн нэрлэгдэнэ. Хараа гол Баянгол сум орчмоор усны түвшин 166 см ОЖД-аас 1 см-ээр их.
Бага Хэнтий нурууны Хүдэртийн Хэцийн зүүн хойт салбар уулс, Хаданцаа уулын баруун хажуугаас усжих горхиудын бэлчирээс эхлэн Хүдэр хэмээн нэрлэгдэнэ. Хүдэр гол Хүдэр сум орчмоор усны түвшин 237 см ОЖД-аас 17 см-ээр их.
Бүрхэт нурууны салбар Онгонсарьдагийн баруун хойт хажуугаас эх авах Азаргын гол ба Балинтай нурууны зүүн өмнөд хажуу, Хантай нурууны араас усжих Могойт голын бэлчрээс Зэлтэр хэмээн нэрлэгдэнэ. Зэлтэр гол Зэлтэр сум орчмоор усны түвшин 246 см ОЖД-аас 3 см-ээр бага байна.
Эх сурвалж: Сэлэнгэ Ус Цаг Уур