МАРГААШ "СОНГОГЧИЙН ӨДӨРЛӨГ" АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар иргэд, сонгогчдыг мэдээллээр хангах зорилгоор “Сонгогчийн өдөрлөг” арга хэмжээг 2024.06.02-ны өдрийн 11.00-15.00 цагийн хооронд Партизаны талбайд зохион байгуулах тул иргэд, сонгогчид, нам эвслийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО