ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТЭЙ БОЛЛОО

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор батлагдсан “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар энэ онд 525 сая төгрөгийн төсвөөр манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд 250 ширхэг сүүлийн үеийн зөөврийн компьютертэй боллоо. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Сайдын багц зардлаас нийт 500 ширхэг зөөврийн компьютерийг тун удахгүй хүлээлгэн өгөхөөр болоод байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 750 багш зөөврийн комьпютерээр хангагдаж байна. Үүний зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгт орчин үеийн сургалтын хэрэгцээ, шаардлагад нийцсэн Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи/ хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх ажил удахгүй хийгдэнэ. “Сургалтын байгууллага- тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд 2021-2023 онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагуудын хими, фикик, биологи, дизайн технологи, гал тогооны төхөөрөмж зэргийг шинэчлэх ажилд нийт 2.0 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгдээд байна. Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Мандал, Орхон, Сайхан зэрэг сумдын сургууль, цэцэрлэгүүдэд “Багш хөгжлийн кабинет”, ухаалаг самбар, лингафоны кабинет, гал тогооны тоног төхөөрөмжөөр хангах ажилд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас 100 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна.