ТӨЛ БОЙЖИЛТ 97,2 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд 838.6 мянган толгой хээлтэгч мал тоологдсоны 675.9 мянган толгой эх мал буюу 80.5 хувь нь төллөхөөс өнөөдрийн байдлаар төллөвөл зохих малын 68.6 хувь буюу 463.6 мянган толгой эх мал төллөж, 449.7 мянган толгой төл мал хүлээн аваад байна. Төллөсөн малыг төрлөөр нь авч үзвэл ингэ 80, гүү 13.8 мянга, үнээ 51.7 мянга, эм хонь 250.7 мянга, эм ямаа 147.2 мянган толгой тус тус төллөж төллөвөл зохих малын 68.6 хувь нь төллөөд байна. Гарсан төлөөс унага 301, тугал 915, хурга 6321, ишиг 4911 хорогдож, төл бойжилт 97,2 хувьтай байна.