ХАВРЫН ТАРИАЛАЛТ 62 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Энэ онд манай аймаг улаанбуудай 129.5 мянган га, төмс 2.7 мянган га, хүнсний ногоо 5.0 мянган га, тэжээлийн ургамал 17.5 мянга га, тосны ургамал 28.9 мянган га, бусад үр тариа 7.5 мянган га талбайд тариалахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үр тариа 100.3 мянган га талбайд үүнээс улаанбуудай 99.3 мянган га, бусад үр тариа 959 га, төмс 1418 га, хүнсний ногоо 1746 га, тосны ургамал 17.4 мянган га, тэжээлийн ургамал 1689 га талбайд тус тус тариалалт хийгдэж, нийт тариалалт 62 хувтай явагдаж байна.