АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 130 ХОРШОО БАЙГУУЛАГДАЖ, 245.0 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ МАЛЧДАД ОЛГООД БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх, малчдад мэдээлэл хүргэх, төсөл төлөвлөгөө бичихэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 17 суманд 34 сургагч багш сумдад байгуулагдсан дэд ажлын хэсэгтэй хамтран 1 сарын хугацаанд малчин өрх бүрээр орж нийт 3732 малчин өрхөд мэдээ мэдээллийг хүргээд байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 130 хоршоо шинээр байгуулагдаж, “Төрийн банк”, “Хаан банк”-нд 55 төсөл, төлөвлөгөө хянагдан 245.0 сая төгрөгийн зээл малчдад хүрээд байна.