ЖАВХЛАНТ СУМЫН "БУМБАТ ТАВАН БОГД" ХОРШОО УЛААНБААТАР ХОТОД "МОН-АГРО" БРЭНДИЙН ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ

Жавхлант сумын "Бумбат таван богд" хоршоо 2012 онд байгуулагдаж, 330 малчныг эгнээндээ нэгтгэн мал мах, түүхий эд бэлтгэл, сүү цагаан идээ, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. "Бумбат таван богд" хоршоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах нэрийн барааны дэлгүүрийг Улаанбаатар хотод нээлээ. Тус дэлгүүрээр "Бумбат таван богд" хоршооны малчдын эрүүл, аюулгүй, органик бүтээгдэхүүнүүд хямд үнээр хэрэглэгчдийн гар дээр очих юм. Та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.