Сүхбаатар сум дахь цахим тоглоомын газруудад шалгалт хийгдлээ

Аймгийн төв Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7 цахим тоглоомын газрын үйл ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуй, ажиллах цагийн хуваарийн мөрдөлт болон зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж эсэхэд хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтын явцад дээрх цахим тоглоомын газрууд эрүүл ахуйн ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир нөхцөлд тоглоомын үйл ажиллагаа явуулсан, компьютерүүдийг ариутган тоос шороог нь арчиж цэвэрлээгүй, агааржуулалтын систем хангалтгүй, бөгчим, байгалийн болон зохиомол гэрэлтүүлгийн хүрэлцээ муу, цахилгааны нэг үүсгүүрт олон компьютер залгасан, үйлчлүүлсэн хүүхдүүдийн нэр хаягийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр байхгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлуудыг 7 хоногийн хугацаанд арилгахыг тоглоомын газруудад үүрэг болгоод байна.