Мандал суманд үсчин, гоо засалчдын тэмцээн зохион байгууллаа
Сэлэнгэ аймгийн стандартчилал, хэмжилзүйн хэлтсээс “Дэлхийн стандартын өдөр”, “Стандартчилал, хэмжилзүйн ажилтны өдөр”, “Олон улсын чанарын өдөр”-т зориулсан сарын аяны хүрээнд Мандал сумын Засаг даргын Тамгын газар, Аймгийн “Үсчин, гоо засалчдын холбоо”, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран Мандал сумын үсчин, гоо засалчдын дунд “Үс сайхан бол зүс сайхан” сэдэвт тэмцээнийг зохион байгуулаа.
 
Тус тэмцээнд 11 үсчин, 4 гоо засалч оролцож ур чадвар, техникийн 8 төрлөөр өрсөлдлөө. Энэхүү тэмцээний онцлог нь ìýðãýæëèéí ур чадвараа дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг олон нийтэд сурталчлах, харилцан суралцахад оршиж байлаа. Тэмцээний:
 
-Эрэгтэй креатив үс засалтаар үсчин Д.Хишигням
-Эрэгтэй креатив үс засалтаар Д.Хишигжаргал
-Эмэгтэй цогц засалтаар И.Урангоо
-Титэм засалтаар Г.Баттулга
-Эрэгтэй цогц засалтаар Б.Нина
-Нүүр будалтаар П.Итгэлмаа
-Хумсны төрлөөр Б.Сэлэнгэ нар тэргүүн байр эзэллээ.