Аймгийн дарга Сүхбаатар сумын иргэдтэй уулзах тул өргөнөөр оролцоно уу
2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгуулагдах “Ээлтэй үйлчилгээ-иргэн танд” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын иргэдтэй дараах хуваарийн дагуу уулзах тул ард иргэдийг идэвхитэй оролцохыг урьж байна.
 
*5-р багийн иргэдтэй 10:00-12:00 цагт 6-р сургуулийн спорт зааланд
 
*4-р баг, 8-р багийн иргэдтэй 12:00-14:00 цагт МСҮТ-ийн спорт зааланд
 
*1-р багийн иргэдтэй 15:00-17:00 цагт 5 дугаар сургуулийн спорт зааланд
 
*2-р баг, 3-р баг, 6-р баг, 7-р багийн ард иргэдтэй 17:00-19:00 цагт “Сэлэнгийн долгио” чуулгын байранд уулзалтын арга хэмжээ болно.