Нэг цонхны үйлчилгээ багуудад хүрэв
Аймгаас дэвшүүлсэн “Иргэн таны төлөө” зорилтын хүрээнд аймгийн нэг цонхны үйлчилгээний төвөөс Сүхбаатар сумын алслагдсан багууд болох Хонгор морьт 1-р баг, Боргүвээ 5-р баг, Буур хээрийн 8-р багуудын иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Нэг цэгийн үйлчилгээгээр нийт 107 иргэн нийгмийн халамж, газар, улсын бүртгэл, нийгмийн даатгалын үйлчилгээг авлаа. Энэ үеэр иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа.