“Захиргааны ерөнхий хууль”-ийн төсөлд санал авч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Захиргааны ерөнхий хууль”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Тус хуулийн төслөөр захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгасан. Ингэснээр төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэх юм. Иймд иргэд та бүхэн аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д ирж хуулийн төсөлтэй танилцан саналаа өгнө үү.