ЖДБ эрхлэгчид бизнесийн зөвлөх үйлчилгээг авна
4 дүгээр сарын 13-ны өдөр Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг, Дунд Бизнесийг Дэмжих Хөтөлбөр, Сэлэнгэ Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Сэлэнгэ Аймгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгчдэд санал болгож буй Бизнесийн зөвлөх үйлчилгээгээ танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр Жижиг, Дунд Бизнесийг Дэмжих Хөтөлбөр жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд бизнесийн зөвлөх үйлчилгээ яагаад хэрэгтэй байдаг, ямар ач холбогдолтой болох тухай мэдээллийг өгөхөөс гадна зөвлөх үйлчилгээг авах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй ганцаарчлан уулзаж, сонирхсон асуултанд нь хариулах юм байна.
 
Жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн зөвлөх үйлчилгээг:
 
1. Стратеги
2. Маркетинг
3. Зохион байгуулалт
4. Үйл ажиллагаа
5. Мэдээлэл Харилцаа Холбоо
6. Инженерийн Шийдэл
7. Чанарын Удирдлага
8. Санхүүгийн Тайлан
9. Нөөцийн Үр Ашиг
10. Байгаль Орчны Менежмент
гэсэн бизнес эрхлэхэд нэн чухал шаардлагатай чиглэлүүдээр авах боломжтой. Энэхүү бизнесийн зөвлөх үйлчилгээг 2009 оноос хойш 400 гаруй аж ахуйн нэгжүүд авсан байдаг бөгөөд тэдгээрийн 82 хувь нь борлуулалтын орлогоо 47 хувиар нэмэгдүүлж, 39 хувь нь нийт 73.2 сая еврогийн гадны санхүүжилтыг татаж, 60 хувь нь бүтээмжээ 20 хувиар өсгөсөн байдаг аж.
Бизнесийн зөвлөх үйлчилгээний талаарх дүрст шторкийг https://youtu.be/MfnR9MRLImc холбоосоор орж үзнэ үү.