Цомын аян Орхон бүст

Монголын Олимпын хорооноос Рио-2016 зуны олимпыг угтсан цомын аянг өрнүүлж байгаа. Цомын аян Сэлэнгэ аймгийн Орхон бүст аялахаар боллоо. Шилжин явах цомыг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав Орхон бүсийн төв Сайхан сумын удирдлагад 4 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан өгсөн байна. Рио-2016 зуны олимпыг угтсан цомын аян 4-р сард Хөтөл, Номгон тосгонд, 5-р сард Баруунбүрэн суманд, 6-р сард Орхонтуул суманд, 7-р сард Орхон суманд, 8-р сард Сант суманд, 9-р сард Хушаат суманд тус тус аялана. Цом аялах хугацаанд тухайн сум орон нутаг өөрийн сумандаа ажиллаж амьдарч байгаа ахмад тамирчдаа сурталчлан уулзалт өдөрлөг зохион байгуулах, үйлдвэр албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд спорт олимпизмыг сурталчлан таниулах хамтарч ажиллах, нийтийн биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулах, Олимпид оролцох эрх авсан тамирчид болон Сэлэнгэ аймгийн Барселон олимпын байр барих, МУГТамирчин олимпийн хүрэл медальт Д.Оюунболдын хөшөөг гүйцээж барихад зориулсан хандив туслалцаа цуглуулах зэрэг ажлуудыг өрнүүлэх ажээ. Монголын Олимпын хорооноос цомын аянг хамгийн сайн зохион байгуулсан сум тосгон, албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль болон хамгийн идэвхитэй оролцсон хувь хүнийг тус бүр шалгаруулж спортын хувцас хэрэглэлээр шагнаж урамшуулах ажээ.