Тариаланчдын зөвлөгөөн 14-нд болно

Сэлэнгэ аймаг Монгол Улсын үр тарианы тал хувийг дангаараа үйлдвэрлэдэг газар тариалангийн салбарт өөрийн гэсэн ул мөрөө үлдээн түүхээ зузаатгаж байгаа аймаг. Өнгөрсөн жил манай аймгийн тариаланчид га-гаас 17,6 цн ургац хураан бас нэг дээд амжилт тогтоосон. Бахдам бас баялаг түүхийн эзэд болсон Сэлэнгийн тариаланчид энэ сарын 14-ний өдөр нэгдсэн зөвлөгөөнөө хийх гэж байна.