Аймгийн хэмжээнд 186738 га талбайд тариалалт хийгдээд байна

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 152281 мянган га талбайд тариалалт хийхээс 138280 га-д үр тариа, 3500 мянган га талбайд тэжээлийн ургамал, 10500 мянган га талбайд тосны ургамал, 3111 мянган га талбайд төмс, 2254 мянган га талбайд хүнсний ногоо тариалахаас 06-р сарын 05-ны байдлаар 150656 га талбайд үр тариа, 142533 га-д улаанбуудай, 2631 га-д арвай, 4619 га-д овъёос, 373 га-д гурвалжин будаа, 500 га-д хөх тариа тариалж, 6300,8 га талбайд тэжээлийн ургамал, 29781 га талбайд тосны ургамал, 2730,6 га талбайд төмс, 1712,5 га талбайд хүнсний ногооны тариалалт хийж тариалалт 122,6 хувьтай явагдаж байна.