Хөдөлмөрийн сарын аян эхэллээ

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, цаашдын чиг хандлага, ажил олгогч эздэд тулгамдаж буй асуудал, зохист хөдөлмөрийг ажлын байранд хэрхэн хэвшүүлэх асуудлыг хэлэлцэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг иргэд олон нийтэд сурталчилан таниулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймгийн Ажил олгогч эздийн холбоо хамтран “Зохист хөдөлмөр эрхлэлтийг ажлын байранд төлөвшүүлье” сэдэвт хөдөлмөрийн сарын аяныг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, МҮЭХолбооны нарийн бичгийн дарга, эдийн засгийн ухааны доктор Г.Адъяа болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо. Нээлтийн үеэр Сүхбаатар сум дахь хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, ард иргэд худалдан авалт хийлээ.