Буриадын Ерөнхийлөгчөөс ТАЛАРХАЛ ирүүллээ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат танаа
 
Монгол Улсын Сэлэнгэ аймагт хийсэн Буриад Улсын төлөөлөгчдийн албан ёсны айлчлалын үеэр элэгсэг дотно халуун дулаанаар хүлээж авсанд Буриад улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал, гүн хүндэтгэлээ илэрхийлж байна.
 
ОХУ-ын Буриад Улс, Монгол Улсын Сэлэнгэ аймаг хооронд хамтран ажиллах протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бизнесийн төлөөллүүд гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь манай иргэд хоорондын ажил хэрэгч, нөхөрсөг харилцаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Айлчлалын явцад зөвхөн сайн ажил хэргийн төдийгүй хүн ёсны дотно харилцаа бүрэлдэж чадсан.
 
Та бүхэн бүх хөтөлбөрийн болоод албан ёсны айлчлалын туршид найрсаг байдал бүрдүүлж, элэгсэг дотноор зочлон хүндэтгэж байсныг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Энэ нь цаашид аливаа асуудлыг харилцан итгэлцлийн үндсэн дээр ашиг тустайгаар шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж бодож байна.
 
Манай төлөөлөгчдийн айлчлалын хүрээн дэх арга хэмжээг өндөр түвшинд явуулахад туслалцаа үзүүлсэн бүх удирдлагууд, ажилтнуудад талархаж буйг минь дамжуулна уу.
 
Танд болон танай гэр бүлд эрүүл энх, элбэг баян, амжилтыг хүсэн ерөөхийн зэрэгцээ Буриад Улсад өөрийн тааламжтай цагтаа айлчлан ирэхийг урьж байгааг минь хүлээн авна уу.
 
Монгол Улсын Сэлэнгэ аймгийн иргэдэд бид хамгийн сайн сайхан ерөөлийг дэвшүүлж байна.
 
Гүнээ хүндэтгэсэн,
 
БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН В.В.НАГОВИЦЫН