Мялаалгын наадам 8-р сарын 2-нд Жавхлант суманд болно

Б.Одгэрэл бөх судлаач, сонирхогчдын хувьд №01 начин цолтоны тааварын эзэн байлаа. Түүнийг жил бүрийн баяр наадмаар одоо л начин болно доо гэж бүгд харж, хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Б.Одгэрэл түмэн олны тэр их хүлээлтийг сэтгэлийг нь огшоосон уран сайхан барилдаануудаар хариулж, Монгол Улсын “Харцага” цолтон боллоо. Шинэ “Харцага”-аараа нутаг ус, Сэлэнгэ түмэн, бөх сонирхогчид бүгд бахархаж бас омогшиж сууна. Жавхлант сумын удирдлагууд нутгийнхаа хүчтэнд хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадмыг 8-р сарын 02-ны өдөр хийхээр товлож, бөх сонирхогч, дэмжигч, нийт иргэдээ хүрэлцэн ирэхийг урьж байна.