Монгол Улсын Ерөнхийлөгч Баянгол сумын эмнэлэгт машин бэлэглэлээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн авто машинтай боллоо. Энэхүү автомашиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бэлэглэжээ. Ерөнхийлөгчийн бэлэглэсэн пургон автомашиныг тэргүүн хатагтай Х.Болормаа Баянгол сумын баяр наадмаар буюу тус суманд хүрэлцэн очиж гардуулан өгчээ. Бэлгийн машиныг Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Баянгол сумын Нэгдсэн эмнэлэгийн эрхлэгч н.Нарантуяа болон Баянгол сумын ард иргэд хүлээн авсан байна.