“Хувьсгалчдын баяр наадам” Монгол наамдын тоосыг хагаллаа
Монгол Улсын хамгийн анхны наадам Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэлдэг. Ардын хувьсгалын журамт цэргийн анхны баяр наадам болж байсан тэр л цаг хугацаанд Алтанбулагчууд баяр наадмаа тэмдэглэсээр ирсэн юм. 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Алтанбулаг сумын “Хувьсгалчдын баяр наадам” өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
 
Баяр наадмын хурдан морины уралдаанд Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн уяачдын уяж хурдлуулсан 32 азарга, 56 их нас, 49 соёолон, 50 хязаалан, 51 шүдлэн, 39 даага хурдаа сорьж, түмнээ баясгалаа.
 
 
Азарга насанд:
 
1. Алтанбулаг сумын Ч.Сайнхүүгийн Бор
 
2. Зүүнбүрэн сумын Ч.Буянаагийн хээр
 
3. Алтанбулаг сумын М.Зоригтбаатарын цавьдар халзан
 
4. Алтанбулаг сумын Ч.Ганхуягийн Бор
 
5. Алтанбулаг сумын Х.Ганболдын хээр
 
 
Их насанд:
 
1. Хушаат сумын Б.Эрдэнэхүү хул
 
2. Алтанбулаг М.Эрдэнэ-Очир цавьдар
 
3. Сүхбаатар сумын О.Мөнхбатын хүрэн халзан
 
4. Сүхбаатар сумын Г.Энхтайваны хээр
 
5. Ерөө сумын Д.Содбаярын хар
 
 
Соёолон насанд:
 
1. Сүхбаатар сумын Э.Баянмөнхийн хар
 
2. Сүхбаатар сумын О.Батбаярын хүрэн
 
3. Алтанбулаг Д.Цогтгэрэлийн халтар
 
4. Архангай аймгийн Д.Ёндонжамцын халтар
 
5. Ерөө сумын Н.Нямдоржийн халтар
 
 
Хязаалан насанд:
 
1. Сүхбаатар сумын Э.Оргилын хүрэн
 
2. Сүхбаатар сумын Г.Энхтайваны хээр
 
3. Сүхбаатар сумын Л.Ганбаатарын хээр
 
4. Цагааннуур Д.Батсайханы хүрэн
 
5. Архангай аймгийн Д.Ёндонжамцын хул
 
 
Шүдлэн насанд:
 
1. Зүүнбүрэн сумын Сүхбаатарын сартай хүрэн
 
2. Цагааннуур сумын М.Жавхлантөгсийн халтар
 
3. Архангай аймгийн Д.Ёндонжамцын хар
 
4. Сүхбаатар Г.Энхтайваны хундан
 
5. Архангай аймгийн Д.Ёндонжамцын хүрэн
 
6.
 
Дааганд:
 
1. Сүхбаатар сумын Р.Раднаадоржийн хээр
 
2. Сүхбаатар сумын Э.Оргилын зээрд
 
3. Архангай аймгийн Д.Ёндонжамцын саарал
 
4. Ерөө сумын Г.Эрдэнэбаатарын бор
 
5. Цагааннуур сумын О.Зоригийн хүрэн айрагт хурдалж уясан эзэн хурсан олныг баясгалаа.
 
Баян ходоодонд: Булган аймгийн Сэлэнгэ сумын Б.Болдбаатарын хээр даага оржээ.
 
 
Баяр наадмын үеэр М.Эрдэнэ-Очир, Ч.Өлзий-Орших, М.Зоригтбаатар, Ч.Сайнхүү, Н.Баасанжаргал, Д.Цогтгэрэл, Ц.Ганзориг нарын 9 уяач сумын Засаг даргын 2015 оны А/112 тоот захирамжаар “Сумын алдарт уяач” боллоо.
 
Үндэсний бөхийн барилдааныг цолгүй залуу бөхийн барилдаан, сум аймаг, цэргийн цолтой бөхчүүд оролцсон нийтийн барилдаан гэсэн төрлөөр зохион байгуулав. Нийтийн барилдаанд аймгийн арслан 4, аймгийн заан, начин, харцага 12, сумын заан, начин 40, цолгүй залуу бөх 8 оролцон барилдсанаас Дархан-Уул аймгийн Дархан спорт хорооны бөх аймгийн арслан н.Ерөөлт түрүүлж, Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөх сумын заан н.Оргилбаатар үзүүрлэлээ.
 
Цол олгох залуу бөхчүүдийн барилдаанд Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөх сумын харцага Э.Бат-Эрдэнэ түрүүлж сумын заан цол хүртэж, Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөх сумын начин Х.Наранбаяр үзүүрлэв.
 
Сурын харваанд Дархан-Уул аймаг, Сүхбаатар, Дулаанхаан, Шаамар сумдын нийт 36 харваач авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Монгол Улсын Дархан мэргэн Уушаан, Пүрвээ, спортын мастер Б.Долгорсүрэн аймгийн өсөх идэр мэргэн Э.Ууганбаяр, М.Мандахгэрэл, А.Бат-Эрдэнэ, аймгийн мэргэн Б.Батхишиг, Б.Уугантуяа, залуу харваач Г.Гансүх, М.Мандахтуяа зэрэг харваачид оролцож, сурын харваан тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байв.
 
 
Эрэгтэй харваачдын тэргүүн байрт Дулаанхаан тосгоны харваач аймгийн өсөх идэр мэргэн Э.Ууганбаяр шалгарч, Дархан-Уул аймгийн залуу харваач Г.Гансүх, аймгийн мэргэн Б.Батхишиг нар удааллаа. Эмэгтэй харваачдын тэргүүн байрт Дархан-Уул аймгийн спортын мастер Б.Долгосүрэн, удаах байрт мөн аймгийн залуу харваач М.Мандахтуяа, Б.Уугантуяа нар шалгарлаа. Хүүхдийн харвааны тэргүүн байрт Дархан-Уул аймгийн өсөх идэр мэргэн М.Мандахгэрэл 2 дахь жилдээ түрүүлсэн бол удаах байрт Шаамар сумын аймгийн өсөх мэргэн Б.Хосшагай, Дархан-Уул аймгийн өсөх идэр мэргэн А.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
 
Шагайн харваан тэмцээнд Сүхбаатар сумын 2, Алтанбулаг сумын 1, спорт сургуулийн 1 нийт 4 багийн 24 харваачид оролцож, цэц мэргэнээ уралдуулснаас тэргүүн байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн П.Пүрэв ахлагчтай Сүхбаатар сумын баг шалгарч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Гантулга ахлагчтай спорт сургуулийн баг удаалав.
 
Ийнхүү ардын журамт цэргийн уухайн дуу, ялалтын цуурайг газар шороондоо дархлан хадгалсан Монгол Улсын хойд хил Алтанбулаг сумын “Хувьсгалчдын баяр наадам” дэлгэр сайхан болж, дэнж хотойтол наадах Монгол наадмын тоосыг хагаллаа.