Хушаат суманд цахилгаан эрчим хүчний шугам шинэчлэх ажил хийгдэж байна
Хушаат сумынхан цахилгаан эрчим хүчний шугамаа шинэчлэх зорилгоор 2014 онд сумын төв болох “Орхон” хороололд 35 квт-ын дэд станцыг шинээр барьжээ. Энэ ажлын хүрээнд 2015 онд “Ишгэнт” хороололдоо 35/0.4 квт-ын дэд станцын модон хийцийг төмөр хийцээр шинэчлэн солих ажлыг хийжээ. Өнөөдрийн байдлаар “Орхон”, “Ишгэнт” хорооллуудын модон тулгууртай шонг төмөр бетон тулгууртай шонгоор сольж, сиф кабель татах ажлуудыг хийж байгаа юм байна.