Морь сонирхогч, моринд хайртай монгол хүний сэтгэлийг хөдөлгөж бас баясгаж омогших сэтгэлийг төрүүлсэн уяачдын баярын “Сайхан хос морьд”-оор Мандал сумын уяач А.Октябрь, Байгалмаа нарын хонгор халзан, Мандал сумын Б.Хүрэлбаатар, Н.Цагаанчулуун нарын хар а
Морь сонирхогч, моринд хайртай монгол хүний сэтгэлийг хөдөлгөж бас баясгаж омогших сэтгэлийг төрүүлсэн уяачдын баярын “Сайхан хос морьд”-оор Мандал сумын уяач А.Октябрь, Байгалмаа нарын хонгор халзан, Мандал сумын Б.Хүрэлбаатар, Н.Цагаанчулуун нарын хар алаг, Зүүнбүрэн сумын уяач Д.Цагаанхүү, Ц.Байгаль нарын хээр, “Сайхан морь”-оор Баянгол сумын Л.Өлзийсайханы буурал, Мандал сумын А.Октябрийн хар алаг, Зүүнбүрэн сумын П.Чинбаатарын хүрэн халзан, “Сайхан хазаар”-аар Мандал сумын уяач Хүрэлбаатар, Баянгол сумын уяач Өлзийням, Зүүнбүрэн сумын уяач Чинбаатар нарын хазаар, “Сайхан эмээл”-ээр Мандал сумын Бат-Өлзий, Баянгол сумын Өлзийсайхан, Сүхбаатар сумын Өсөхбаяр нарын эмээл, “Сайхан ташуур”-аар Сүхбаатар сумын Мөнхтөр, Мандал сумын Дөлгөөн, Сүхбаатар сумын Ганбаатар нарын ташуур шалгарч түмэн олны нүд сэтгэлийг баясгав.
 
Шандаст хурдан хүлгүүдээ иж бүрнээр нь гоёж баяр наадамдаа оролцсон эзэн уяач, наадамчдын дунд зохион байгуулагдсан “Сайхан хөөрөг” шалгаруулах уралдаанд Сүхбаатар сумын Эрдэнэгэрэлийн хаш, Сүхбаатар сумын Ганбаатарын Чүнчигноров, Мандал сумын Бат-Очирын манан хөөрөг шалгарлаа.
 
Анх удаа зохион байгуулагдаж байгаа уяачдын баяр наадамдаа баг хамт олон, уяачдаа эв нэгдэл сайтай, зохион байгуулалттай авчирсан шилдэг оролцогч уяачдын холбоогоор Баянгол сумын “Хүлэг” морин спорт уяачдын холбоо, Мандал сумын “Мандал-Хүлэг” морин спорт уяачдын холбоо тус бүр шалгарч шагналаа гардлаа.
 
Уяачдын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын баяр наадамд 2 удаа 4 давж байсан Булган аймгийн хүчит арслан Отгонбаатар, Ховд аймгийн арслан Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн арслан Д.Баярбаатар, аймгийн заан Э.Саранбаатар, Д.Эрдэнэбаяр тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас аймгийн заан Д.Эрдэнэбаяр түрүүлж, аймгийн арслан Д.Баярбаатар үзүүрлэлээ.
 
Ийнхүү салхи сэнгэнэж, зүлэг ногооны үнэр ханхийсэн хуртай зуны нэгэн өдрийг морины хөлс, морьтон олны жавхаанд Сэлэнгэ нутгийн моринд хайртай зон олон өнгөрөөлөө.УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат манай аймгийн өвөлжилт, газар тариалангийн бүс нутгийн ургацын байдалтай танилцах Засгийн газрын албан томилолтын дагуу манай аймагт ажиллаж байна. Мөн өөрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг аймгийн иргэдийг төрөөс хэрхэн дэмжих, газар тариалан, хүнсний ногоо, зөгийн бал зэрэг брэнд бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлээ хангах боломжтой иргэдийн төсөл хөтөлбөртэй биечлэн танилцаж, иргэдтэй уузлаа. Тэрээр энэ сарын 28-ны өдрөөс Зүүнбүрэн, Хушаат, Түшиг, Цагааннуур, Шаамар, Сүхбаатар сумдад ажиллалаа. Газар тариалангийн гол бүс нутаг болсон Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын тариаланчид төрөөс дотоодын компаниудынхаа тариаг эхлээд авчихаад дараа нь үнэхээр тариа дутагдвал гаднаас импортоор оруулж ирээч гэдгийг онцлон хүссэн байна. Сайд Цагааннуур суманд ажиллах үеэрээ газар тариалангийн тэргүүлэх Гацуурт компаний үйл ажиллагаатай танилцаж, Хушаат суманд “Хушаат-Уран төгөл” блокны үйлдвэрийг үзэж сонирхжээ. Харин Шаамар суманд зөгийчидтэй уулзан тэднийг хэрхэн дэмжиж үйл ажиллагааг нь яаж дэмжиж хамтран ажиллаж болох талаар ярилцсан байна. Шаамар сумын зөгчийдийн аж ахуйгаа эрхэлж байгаа хэлбэр өрхийн аж ахуйгаас хальж бүс нутаг цаашлаад улс орон төдийгүй гадаадын зах зээлд ч байр сууриа зэлэх хэмжээнд хүрсэн байгааг саашааж төрийн зүгээс дэмжиж ажиллана гэлээ. Аймгийн төв Сүхбаатар суманд иргэдтэй уулзаж, тэний юу хийж чадах, юуг дэмжүүлэхийг хүсч байгааг, Сүхбаатар сумын онцлогт тааруулан хөгжих үйлдвэрлэлийн чиг хандлага нь юу болохыг тодорхойлох хэрэгтэйг онцолж байв. Алтанбулаг суманд ажиллах үеэрээ сумын иргэдтэй уулзахын зэрэгцээ Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн өнөөгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд иргэд хөдөлмөрчдөд хандан “Алтанбулаг чөлөөт бүсийг дагаад худалдаа үйлдвэрлэл түлхүү хөгжих боломжтой харагддаг. Хил боомтоо дагуулаад авто машины зогсоол, зочид буудал, ресторан байгуулж болох юм” гэсэн саналыг хэлж байлаа.Тэрээр ирэх өдрүүдэд Номгон, Баянгол, Мандал сумдад ажиллах юм.