Архангай аймагт болох “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдаанд урьж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, гэрээ хэлцэл хийлгэх нөхцлийг хангах зорилгоор жил бүр Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ.Энэ жилийн тухайд УБ хотын дүүргүүд, Орхон аймаг, Амарбаясгалант хийд, ОХУ-ын Буриад Улсын зэдийн раойнд тус тус зохион байгуулаад байна.
 
 
 
Энэ удаа Аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 09 дүгээр сарын 18,19-нд Архангай аймагт зохион байгуулах гэж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид та бүхэн өөрийн сумандаа үйлдвэрлэж буй бренд болон шинэлэг сав баглаа боодол, өнгө үзэмж сайтай, тус аймгуудад борлогдож болох бүтээгдэхүүнүүдээрээ оролцохыг урьж байна.
 
Жич: үзэсгэлэн худалдаанд оролцох үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний тоо хэмжээг нарийвчлан гаргаж 09 дүгээр сарын 15-ны дотор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ үү. Утас: 7036-3500