Гэр бүлийн ёслолын танхим ажиллаж эхэллээ

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс дээр гэр бүлийн ёслолын танхим ажиллаж эхэллээ. Намрын эхэн сарын билэгт сайн өдөр буюу 8-р сарын 17-ны өдөр “Гэр бүлийн ёслолын тахим”-аар залуу хосуудын гэрлэлтийн баталгааг өгөх ёслолын ажиллагаа нээлтээ хийсэн юм. Тус танхимаар Монгол ёс заншлын дагуу морин хуурын эгшигэн хадаг, ерөөл айлтгал, гал голомтоо бадраах ёслол, хаан бугуйвч, хатан сүйх бөгжөө солилцон андгай тангараг өргөх зан үйл явагдаж, гэрлэлтийн баталгааг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байна. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн ёслолын танхимар 3 залуу хос гэрлэлтээ батлуулжээ. Гэр бүлийн ёслолын танхим 7 хоног бүрийн 3 дахь өдрийн 15 цагаас үйлчилгээ үзүүлж байгаа тул ард иргэд 7036-3693 дугаарын утсаар асууж тодруулахыг хүссэн зүйлээ лавлах боломжтой.