200 гаруй нарс мод тарьжээ
Ерөө сумын төр төсвийн байгууллага, хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний газрууд “Нэг сая мод тарих” хөдөлгөөнд нэгдэн нийт 219 нарс мод тарьжээ.
Тус сумын Ерөө сумын ЗДТГ, сумынхаа ойн ангитай хамтран үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан энэ сарын 14-ны өдөр сумынхаа ЗДТГ-ын өмнөх Гэрэлт талбайд нэг сая мод ургуулах хөдөлгөөнд нэгдсэн байна.