10 сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Агаарын температурын сарын дундаж нь 0-5 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим байна.
 
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр бүх сумдын нутгаар хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд манай аймгийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
 
Энэ сард манай аймгийн нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг газраараа цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх сумдын нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.
 
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
 
 
 
ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
 
10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын сарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, Хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага байна.
 
2015 оны зуны цаг агаарын нөхцөл, ургамлын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн даац багтаамжийн хүрэлцээ муу байгаагаас өвөлжилтийн нөхцөл хүндэрч болзошгүй байгаа тул мэргэжлийн холбогдох байгууллагууд одооноос анхаарч ажиллахыг зөвлөж байна.
 
 
 
ГОЛ МӨРНИЙ УРСАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
10 дугаар сард агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч бүх сумдын нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим, харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 5-10 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.
 
Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 5-15-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.
 
Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг иргэдэд анхааруулж байна.
 
 
2015 оны 11 дүгээр сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
 
Агаарын температурын олон жилийн дундаж нь Сэлэнгэ аймгийн нутгаар 8-13 градус хүйтэн бөгөөд ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан байна.
 
 
ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
 
Арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Агаарын температурын сарын дундаж нь бүх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 8-12 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны бүх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 4,0-8,0 мм хур тунадас орох төлөвтэй.
 
Арван хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв:
 
Агаарын температурын сарын дундаж нь бүх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим буюу 18-23 градус хүйтэн байна. Энэ сард бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.