“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалт боллоо
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалт энэ сарын 22-23-ны өдрүүдэд явагдлаа.
 
Сургалтыг “Монфемнет” үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, Иргэдэд туслах Хүний эрхийн төвийн тэргүүн С.Дондов, Хууль-Хүний эрх төв ТББ-ын тэргүүн Д.Цэнд-Аюуш, Булган аймгийн сургагч багш н.Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн сургагч багш Ц.Эрдэнэчимэг нар удирдан явуулж Манлайллын тухай, Тулгамдсан асуудлыг тодорхойлох болон шинжлэх, Стратеги төлөвлөлт, Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх зэрэг сэдвүүдээр хичээл зааж, дасгал ажил, кино, ярилцлага зэрэг сонирхолтой хэлбэрээр явууллаа.
 
Сургалтанд Сэлэнгэ аймаг, сумдын 137 эмэгтэй төлөөлөгчид хамрагдан номын дуу сонссон ба сургалтанд хамрагдсаныг гэрчлэх гэрчилгээг гардан авлаа