7885 өргөдөл гомдлыг шийдвэрлээд байна
2015 оны 3 дугаар улиралд аймгийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 9144 өргөдөл гомдол ирүүлсэн байна. Тухайлбал Аймгийн ЗДТГ-т нийт 68, сумын ЗДТГ-т 8532, газар, хэлтэс, албадад 544 ирүүлжээ.
 
Эдгээр нийт өргөдөл гомдолын 7885 нь шийдвэрлэгдэж, 65 нь бусад холбогдох байгууллагад шилжүүлэгдэн 72 нь хугацаа хэтрүүлэн шийдвэрлэгдсэн бол 1122 нь шийдвэрлэх хугацаа нь хараахан болоогүй байгаа бөгөөд өргөдөл гомдлын шийдвэрлэлт 86.2 хувьтай байна. 2015 оны 3 дугаар улиралд иргэдээс Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллагад хандаж ирүүлсэн эдгээр өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хэлбэрээр нь авч үзвэл аймгийн ЗДТГ-т ирүүлсэн 68 өргөдөл гомдлын 39 нь бичгээр, 13 нь Засгийн газрын 1111 төвөөр, 16 нь утсаар, сумдын ЗДТГ-т ирүүлсэн 8532 өргөдөл гомдлын 7550 нь бичгээр, нэг нь Засгийн газрын 1111 төвөөр, хоёр нь цахимаар, 75 нь утсаар, 850 нь биечлэн уулзсан, 54 нь бусад хэлбэрээр байгаа аж. Харин газар, хэлтэс, албадад ирсэн 544 өргөдөл гомдлын 534 нь бичгээр, 8 нь Засгийн газрын 1111 төвөөр, хоёр нь цахимаар, 93 нь утсаар, 850 нь биечлэн уулзсан, 54 нь бусад хэлбэрээр ирүүлжээ. Эдгээр өргөдөл гомдол санал хүсэлт нь Газрын харилцаанд тухайлбал хадлангийн газрын тухай өргөдлийн хамтаар 3199 буюу 34.9 хувь нь, Нийгмийн халамжийн талаар 1038 буюу 11.3 хувь нь, Улсын бүртгэлийн талаар 663 буюу 7.2 хувь, Нийгмийн даатгалын талаар 610 буюу 6.6 хувь, бусад асуудлаар 3634 буюу 39.7 хувийг эзэлж байгаа аж. Аймгийн иргэний танхимын зүгээс дээрх өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг аймгийн цахим хуудсанд байрлуулж, 2015 оны эхний хагас жилийн тайланг орон нутгийн “Миний Монгол” телевиз, “Өргөн Сэлэнгэ” сонинд тус тус мэдээлсэн байна. Түүнчлэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн өргөдөл гомдлыг аймгийн ЗДТГ-ын ирүүлсэн өргөдөл гомдлоос салган шилжүүлж, тусад нь бүртгүүлэн шийдвэрлүүлж эхэлжээ. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Сүхбаатар сумын иргэний өргөдлийг холбогдох маягтын дагуу гаргуулан авч хүргүүлсэн байна. Мөн Засгийн газрын “11 11 төв”-өөс шилжүүлсэн өргөдлийн дагуу Баянгол, Мандал сумын нутаг Гацууртын ам зэрэг газруудад хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс хяналт шалгалт явуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авсан байна. Мөн Мандал, Шаамар сумын иргэдийн гаргасан өргөдлийн дагуу аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг томилогдон ажиллаж дүгнэлт гарган иргэдэд хариуг албан бичгээр хүргүүлжээ. Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сард тус аймагт явагдсан Архив, албан хэрэг хөтлөлт, байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтын Улсын үзлэгт хамрагдаж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар хийсэн ажлын тайланг сүүлийн 3 жилийн байдлаар гарган танилцуулсан байна. Мөн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, түүнд хяналт тавих зорилгоор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байгууллагын удирдлагын цогц системийг ашиглаж байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан “Ээлтэй үйлчилгээг Иргэн танд” арга хэмжээний үеэр иргэдээс авсан санал асуулгын дүнг нэгтгэн түүний мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа юм байна.