Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын иргэдтэй уулзалт хийнэ
Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат 11-р сарын 05, 06-ны өдрүүдэд Сүхбаатар сумын иргэдтэй уулзалт хийх гэж байна.
 
11-р сарын 05-ны өдөр 12.00-14.00 цагт “Хонгор морьт”-ын 1-р багийн иргэдтэй ЕББД 5-р сургуулийн спорт зааланд, 14.00-16.00 цагт “Цагаан эрэг”-ийн 2-р баг, “Орхон”-ны 6-р багийн иргэдтэй АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд, “Салхит”-ын 3-р баг, “Ган зам”-ын 7-р багийн иргэдтэй “Төмөр зам”-ын клубт тус тус уулзалт хийнэ.
 
Мөн 11-р сарын 06-ны өдөр 10.00-12.00 цагт “Бор гүвээ”-ний 5-р багийн иргэдтэй ЕББД 6-р сургуулийн спорт зааланд, 12.00-14.00 цагт “Баянхан”-ны 4-р багийн иргэдтэй Сүхбаатар сумын МСҮТ-ийн спорт зааланд, 15.00-17.00 цагт “Буур хээр”-ийн 8-р багийн иргэдтэй 8-р багийн байранд тус тус уулзалт хийх тул иргэд, хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
Аймгийн ЗДТГ