Аймгийн Иргэний Нийгмийн байгууллагуудын холбоо байгуулагдлаа

Сэлэнэ аймгийн Иргэний Нийгмийн байгууллагуудын холбооны бүх гишүүдийн хурал 2015 оны 10-р сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо. Тус хурлаар Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, холбооныхоо дүрмийг баталсан. Тус холбооны тэргүүнээр аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг, ажлын албаны нягтлан бодогчоор аймгийн “Санхүүчдийн холбоо”-ны тэргүүн Д.Төгсзаяа, холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд “Ард түмний холбоо”-ны тэргүүн Х.Дамдин, “Ахмадын спорт холбоо” ТББ-ын тэргүүн Н.Сүхбат, “Сэлэнгэ сайхан нутаг” ТББ-ын тэргүүн А.Дашбат, “Сэлэнгэ хөгжил нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Баянмөнх, аймгийн “Ахмадын хороо”-ны тэргүүн Р.Ганхуяг нарын таван хүнийг сонголоо. Мөн Холбооны Удирдах зөвлөлийн даргаар Сэлэнгэ сайхан нутаг” ТББ-ын тэргүүн А.Дашбат, Холбооны хяналтын зөвлөлийн даргаар ХБИ-ийн холбооны тэргүүн А.Энхжаргалыг сонгож, гишүүдэд “Сэлэнгэ судлал” ТББ-ын тэргүүн Д.Бадарч, аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш нарыг тус тус сонгон баталлаа. Хурлаар Холбооны дүрэм болон 2015-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги зорилтыг хэлэлцэн баталж, Иргэний нийгмийн байгууллагуудын холбооны өдөр тутмын үйл ажиллагаа, стратеги зорилтыг ханган ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүллээ.