Олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан хөшөөний нээлтийн үйл ажиллагааны үеэр чөлөөт бөхийн Олон Улсын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ-ын Буриад улс, Өвөр Монголын өөртөө засах орны тамирчид, Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн нийт 13 байгууллагын 106 тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд өрсөлдөж, хүч чадлаа сорилоо.
 
Тэмцээний эрэгтэй 57 кг-ийн жинд алтан медалийг “Алтай констракшн”-ийн бөх Э.Бэхбаяр, мөнгөн медалийг ҮБТДС-ийн бөх З.Занабазар, хүрэл медалийг “Хасу мегаватт”-ийн А.Мөнх-Эрдэнэ, “Алдар” нийгэмлэгийн Д.Цогтбаатар, эрэгтэй 61 кг-д алтан медалийг “Алдар”-ын Б.Хаш-Эрдэнэ, мөнгөн медалийг ҮБТДС-ийн Б.Билгүүн, хүрэл медалийг “Хасу мегаватт”-ийн Б.Нэмэхбаяр, “Гацуурт олимп”-ын Ц.Ганзориг, эрэгтэй 65 кг-ийн жинд  “Алдар”-ын Б.Батмагнай, мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Б.Баяр, хүрэл медалийг “Хилчин” клубын Э.Ням-Очир, ОХУ-ын тамирчин Алексей, эрэгтэй 74 кг-ийн жинд алтан медалийг “Хангай” клубын тамирчин Д.Гомбодорж, мөнгөн медалийг , “Гацуурт олимп”-ын Г.Идэрхүү, хүрэл медалийг ҮБТДС-ийн Д.Хатанбаатар, ОХУ-ын тамирчин Б.Баяр, эмэгтэй 53 кг-ийн жинд алтан медалийг “Хасу мегаватт”-ийн Д.Отгонцэцэг, мөнгөн медалийг “Хилчин” клубын Э.Даваачимэг,  “Алдар”-ын Г.Отгонжаргал, эмэгтэй 69 кг-д “Алтай констракшн”-ийн тамирчин О.Насанбурмаа, мөнгөн медалийг “Ганьт”-ийн тамирчин З.Болортунгалаг, хүрэл медалийг  “Хилчин” клубын Т.Түмэнцэцэг, “Алдар”-ын Э.Цэвэгмэд нар хүртээ.