“Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээ Сүхбаатар сумаар өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах тухай 2007 оны 97-р зарлиг, Засгийн газрын 2007 оны 190-р тогтоолын дагуу Сэлэнгэ аймагт “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2015 онд “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор нийт сум, тосгодод зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уламжлал ёсоор аймгийн “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээг 17 сум, 6 тосгонд тусгай хуваарь, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 
Төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, нутгийн удирдлагын байгууллагуудаас зохион байгуулж буй арга хэмжээг сум орон нутгийн иргэдэд сурталчлах, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг эрэлт ихтэй зарим байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлэх, төрийн ажил үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг газар дээр нь шуурхай шийдвэрлэх зорилгоор энэхүү аймгийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сэлэнгэ аймгийн нийт сум, тосгон, томоохон суурин газруудад сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна. 2015 оны “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээг 5-р сарын 04-ний өдрөөс 30-ны өдөр, 10-р сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд 17 сум, 6 тосгонд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 9-13 байгууллагын давхардсан тоогоор 71 төрийн албан хаагчид 19460 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлжээ. Аймгийн “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээний үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх болон шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтанд авах зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг нь иргэдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болон хэвшлээ.
 
“Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга уламжлал ёсоор сум, тосгон бүрт, зарим алслагдсан багуудын иргэдтэй уулзалт зохион байгуулж, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго зорилт, шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултанд тухай бүр хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан.
 
Мөн энэхүү арга хэмжээний үеэр иргэн төвтэй төрийн үйлчилгээний тогтолцоог орон нутагт бүрдүүлэх ажлын хүрээнд сумын төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд иргэдийн үнэлгээ дүгнэлтийг авах зорилгоор сумдад 50-70, тосгодод 30 асуумжийн хуудсаар санал асуулга авч, санал асуулгын үр дүнг өмнөх жилийн санал асуулгын дүнтэй харьцуулсан байдлаар аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтан дээр иргэд, олон нийтэд танилцуулан ажиллаж байна. Жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг улсын хэмжээнд төрийн бүх шатны байгууллагын иргэдээ сонсох, хүлээн авах “Нээлттэй хаалганы өдөр” болгосонтой холбогдуулан тус өдрийг 9 дэх удаагаа аймгийн төв Сүхбаатар сумын алслагдсан 1, 3, 5, 4, 7, 8 дугаар багуудад зохион байгуулж, нийгмийн даатгал, халамж үйлчилгээний хэлтэс, улсын бүртгэл, газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, цагдаагийн байгууллагын төлөөллийг ажиллуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, газар дээр нь хүргэхэд анхаарч ажиллалаа. Мөн энэ удаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын багийг 1, 5, 8 дугаар багуудал 10-р сарын 20, 21-ний өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо.
 
2015 оны 10-р сарын 20-ны өдөр аймгийн төв Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг 11 байгууллагын 70 гаруй албан хаагчид давхардсан тоогоор 2438 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн тус арга хэмжээний үеэр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, Сүхбаатар сумын ЗДТГ-аас үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар 275 иргэнээс санал асуулга авах ажлыг зохион байгууллаа.